Энэ сарын сүүлээр, ирэх сарын эхээр томуугийн оргил үе ирнэ гэж ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ

Энэ сарын сүүлээр, ирэх сарын эхээр томуугийн оргил үе ирнэ гэж ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний  нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Аймгийн хэмжээний дэгдэлт нэлээн нэмэгдсэн. Амбулаторид суурилсан нэгжүүдэд 300 мянган хүн үйлчлүүлснээс 10 гаруй хувь нь томуу ба томуу төст өвчний улмаас ханджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1-2 хувь нэмэгдсэн. Орон нутагт 63 хувь, үлдсэн 37 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. 1700 гаруй орыг нэмэлтээр дэлгэж хатгаатай хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна

10 мянга гаруй нь хэвтэн эмчлүүлснээс 33 хувь нь хатгаатай буюу уушгины цочмог үрэвсэлтэй байна. Өвчлөгдсийн насны бүлгээр авч үзэхэд 80 хувь нь 15 хүртэлх нь насных, хэвтэн эмчлүүлж байгаа нь мөн насны бүлгийн хүүхдүүд байна. Үүн дотроо 60-70 хувь нь 0-4 насныхан эзэлж байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна. 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, ХӨСҮТ, Эх нялхас, 2-р төв эмнэлэг, Япон-Монголын эмнэлгүүдэд ор  нэмэлтээр дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2400 гаруй хүүхдүүд хэвтэж эмчлүүлж байгаагаас 90 гаруй хувь нь уушгины хатгаатай байна. Сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд байгаагаас 50 хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн халдвар буюу хатгааны шалтгаантай. Улсын хэмжээнд 1700 гаруй орыг нэмэлтээр дэлгэж амьсгалын замын цочмог халдвартай хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Үүнээс 1200 нь Улаанбаатарт, 680 ор 17 аймагт байгаа юм.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лавлагаа лабораториос тандалт шинжилгээг 200 гаруй сорьцод хийхэд үүнээс 43 хувьд амьсгалын замын цочмог халдварын вирус илэрсэн. Улирлын томуугийн H1, N1 вирус нь 11-р сарын дундаас хүн амын дунд идэвхжсэн бөгөөд энэ нь өвчлөлийг ирэх саруудад нь огцом нэмэгдүүлдэг зураглалтай. Тиймээс 12-р сарын сүүл болон 1-р сарын эхээр өвчлөл оргил үедээ хүрэх таамаглалтай байна гэж ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ.