Г.Дамдинням: Өнөөдөр 22.00 цагт 6600 тонн шатахууныг Монголд авчирна, шок дууссан гэдгийг хэлье

Г.Дамдинням: Өнөөдөр 22.00 цагт 6600 тонн шатахууныг Монголд авчирна, шок дууссан гэдгийг хэлье

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.29/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням " Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд АИ 92 шатахууны хомстол бий болж нэлээдгүй чирэгдэл учирлаа. Үүнд ард иргэдээсээ уучлал хүсье. Олон нийтийн сүлжээгээр "Бензин тасарч байна" гэх мэдээллийг зориудаар явуулсны үр дүнд хомстол их огцом нүүрлэлээ. Энэ хүрээнд бид асуудлыг бүрэн шийдэж, импортын хэмжээг хэвийн болгож, хэвийнээс хоёр дахин хэмжээнд агуулж чадлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Мишустинтэй холбогдож, тодорхой дэмжлэг хүссэний үр дүнд импортын хэмжээ нэмэгдэж байна. Өнөөдөр 22.00 цагийн үед манай улсад 110 цистирн буюу 6600 тонн бензин ирнэ. Энэ нь өдрийн хэмжээнээсээ 3 дахин их нийлүүлэлт хийгдэж байна гэсэн үг. Бид ОХУ-ын албаныхан бол БНХАУ-ын талтай холбогдож яаралтай шуурхай дэмжлэг авч ирэх сард 15500 тонн АИ 92 шатахууныг авахаар гэрээ хэлцлийг хийсэн. Өчигдөр орой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд надад мэдээлэл өгөхдөө "2500 тонн АИ 92 шатахуун, дизель түлшийг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс ачиж эхэлсэн" гэж хэлсэн. Шок дууссан. Шатахууны борлуулалт хэвийн болсон" гэлээ. 

LIVE: