Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Мөн Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа танхимаас гарч байгаагаа мэдэгдсэн.
Харин С.Амарсайханы дараа Шадар сайдаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилно гэх мэдээлэл байна. Энэ талаар Gerelnews.mn сайтын сэтгүүлч Х.Ганхуягаас тодруулахад, "Би төсөв гээд ухаангүй байна. Одоогоор тийм санал ирээгүй. Ирвэл ярилцаж үзэх байх. Тэр үед нь болно" гэж хариулжээ. Х.Ганхуяг УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө нь сайдаар томилогдож байгаагүй юм.
Шадар сайдын хариуцан ажилладаг байгууллагууд
- Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо
- Онцгой байдлын ерөнхий газар
- Төрийн худалдан авах ажиллагааны газар
- Хөрөнгө оруулалт, худалдааны газар
- Стандарт хэмжил зүйн газар
- Монополын эсрэг газар
- Үндэсний итгэмжлэлийн төв