Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан 0-6 насны хүүхдүүдийн эцэг, эх нь төрийн албан хаагч бол цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа

Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан 0-6 насны хүүхдүүдийн эцэг, эх нь төрийн албан хаагч бол цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Томуу, томуу төст өвчин ид идэвхтэй үе ирлээ. Томуугийн халдвар авсан 0-6 нас хүртэлх хүүхдүүдийн аав, ээж, эмээ, өвөөгийн аль нэг нь төрийн албан хаагч бол цалинтай тав хоногийн чөлөө олгох шийдвэр гаргалаа. Мөн хувийн хэвшлийн удирдлагуудад цалинтай тав хоногийн чөлөө олгох уриалгыг Засгийн газраас дэвшүүлж байна. Ханиад туссан хүүхдүүдэд эцэг эхийн асаргааг зөв хийх нь маш чухал. Нийт 300 мянган тун вакцин хийх зорилт 97 хувьд хүрч биелэн, үлдэгдэл вакцингүй шахуу болж байгаа. Иймд ирэх жил вакцины захиалгаа илүү их өгөх шаардлагатай байна" гэлээ. 

LIVE: