Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хоригийг хүлээн авч, Засгийн газар төсвөөс 2.3 их наядын зардал танахаар болсон билээ. Тэгвэл шинэ төсвийн төсөлд зам тээврийн салбараас 8 төсөл арга хэмжээ бүхий нийт 1 их наяд төгрөгөөр баригдах замын ажлыг хасахаар болжээ. Энэ хүрээнд дараах замуудын бүтээн байгуулалтыг цуцалсан байна.
Зүүн бүс:
- Хэрлэн-Тосгон-Уул-Халхгол чиглэлийн хатуу хучилттай авто зам 256 км,
- Буйр нуур нисэх буудлын зам,
- Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто зам 54 км,
Улаанбаатар:
- Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх шинэчлэл, 6 гүүрэн байгууламжийн хамт,
Говийн бүс
- Чойр-Мандалговь чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам,
- Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 2 дугаар үе шат,
- Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын төгсгөл 74.2 км зам,
Хангайн бүс:
- Мянганы замын Батцэнгэл, Их тамир сум чиглэлийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67 км зам,
Төвийн бүс:
- Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл дөрвөн эгнээ 113.1 км гүүрэн байгууламж, 885.6 у/м
Эндээс харахад, Монгол Улсад үр өгөөжтэй буюу боомтуудад холбогдох хоёр автозамын бүтээн байгуулалтыг хасаж, баригдаж дуусаагүй хоёр автозамыг дуусгах ажлыг хойшлуулсан байна.