Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гараг /2024.12.03/-ийн орой улсдаа зургаан цагийн турш дайны онц байдал зарлаж, ард олноо сандаргасан.
Иймд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд итгэл үзүүлэх эсэх “санал хураалт”-ыг өчигдөр /2024.12.07/ Үндэсний ассамблейн гишүүдийн дунд явуулах гэсэн ч эрх баригч намын гишүүд тус санал хураалтыг бойкотлосноос болж бүтэлгүйтсэн байна. Тодруулбал, Үндэсний ассамблейн тус өдрийн хуралдаан орон нутгийн цагаар 21:20 цагт дууссан байна. Ингээд Үндэсний ассамблейн дарга нь, "гишүүдийн ирц бүрдээгүй тул Юн Сог Ёльд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалт явуулах боломжгүй боллоо" гэж мэдэгдсэн байна. Учир нь БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүнээс ерөнхийлөгчийг огцруулахад 200 гишүүний санал шаардлагатай бөгөөд өчигдөр 195 гишүүн Юн Сог Ёлийг огцруулах хуралдаа ирсэн байна.
Эх сурвалж: BBC