ВИДЕО: Гүржийн жагсагчид руу үл таних этгээдүүд халдсан талаар мэдээлжээ

ВИДЕО: Гүржийн жагсагчид руу үл таних этгээдүүд халдсан талаар мэдээлжээ

Гүржийн Ерөнхий сайд "Европын холбоонд элсэх асуудлыг 2028 он хүртэл зогсооно" гэж мэдэгдсэний дараа тус улсад эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал арав дахь өдрөө нийслэл Тбилисид үргэлжил байна. Харин энэ сарын 06 /2024.12.06/-ны өдрийн байдлаар жагсаалд оролцсон 400 орчим хүн баривчлагдаад байгаа аж. 

Харин өнгөрөгч шөнө /2024.12.07-08/ Тбилиси дахь парламентын ордны ойролцоох гудамжинд үл таних хэсэг этгээдүүд жагсагчид руу дайрсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Үл таних этгээдүүдийн дайралтад өртсөн хохирсон хүмүүсийн дунд сэтгүүлч Мака Чихладзе болоод Пирвели телевизийн зураглаач, мөн "Өөрчлөлтийн төлөөх эвсэл"-ийн гишүүн Коба Хабази нар байгаа аж. 

ВИДЕО: