БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өглөө иргэдэд хандан мэдээлэл хийх үеэрээ "Нийт иргэдэд түгшүүр төрүүлсэндээ маш их харамсаж байна. Чин сэтгэлээсээ уучлалт гуйя" гэлээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Юн Сок Ёол өнөөдөр Ёнсан хотын Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон нийтэд хандан үг хэлэхдээ, “Манай нам, засгийн газар цаашид төрийн үйл хэргийг хамтдаа хариуцах болно. Энэхүү дайны онц байдал нь төрийн хэргийг хариуцдаг ерөнхийлөгчийн хувьд цөхрөлтөөс үүдэлтэй. Гэхдээ энэ үйл явц нь хүмүүст түгшүүр төрүүлж, хүндрэл учруулсан. Би маш их харамсаж байна. Гайхсан хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би энэ дайны онц байдлыг зарласантай холбогдуулан хууль эрх зүй, улс төрийн хариуцлагын асуудлаас зайлсхийхгүй" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, "Дайны онц байдал дахин зарлагдана гэсэн цуу яриа гараад байгаа, гэхдээ би үүнийг тодорхой хэлье. Хоёр дахь дайны хууль шиг зүйл хэзээ ч байхгүй” гэж нэмж хэлэв. Улмаар Ерөнхийлөгч Юн Сок Ёол үгээ хэлж дуусаад толгой гудайлган уучлалт гуйжээ.