"Онц байдал" зарлаж, армиа бэлэн байдалд оруулсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цагдаагийн байгууллага нь шалгаж эхэлжээ

"Онц байдал" зарлаж, армиа бэлэн байдалд оруулсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цагдаагийн байгууллага нь шалгаж эхэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль энэ долоо хоногийн мягмар гараг /2024.12.03/-т онц байдал зарлаж, армийн цэргүүдээ бэлэн байдалд оруулсан ч түүний зарлигийг Өмнөд Солонгосын парламент хүчингүй болгосон. 

Тэгвэл өнөөдөр /2024.12.06/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд итгэл үзүүлэх эсэх санал хураалт БНСУ-ын парламентад эхлэх гэж байна. Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон Батлан хамгаалахын сайд асан Ким Юн Хён, армийн генерал Пак Ан Су, Дотоод хэргийн сайд И Сан Мин нарын зарим дээд албан тушаалтнуудыг онц байдал зарласан асуудалд тус улсын Цагдаагийн байгууллага шалгалт хийж эхэлснийг "Yonhap" агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: Yonhap