Францын Ерөнхий сайд Мишель Барниерт итгэл үзүүлэхгүй гэсэн саналын Үндэсний Ассамблейн гишүүдийн олонх нь дэмжсэн санал өгснөөр тэрээр огцорсон байна. М.Барниер нь тус албан тушаалд ердөө 90 хоног ажилласан нэгэн болж түүхэнд үлдэж байгаа аж.
М.Барниерыг өчигдөр /2024.12.05/ огцрох өргөдлөө өгөхөөс өмнө Францын Ерөнхий сайдын албан тушаалд Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну, Дотоод хэргийн сайд Бруно Ретайло болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Франсуа Байру нарын нэр яригдаж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч эдгээр нэр дэвшигчдээс Үндэсний Ассамблейн гишүүдийн олонх нь татгалзаж магадгүй байгаа тул Ж.Барниерийг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг шаардаж магадгүй байгаа ажээ.
Эх сурвалж: BBC