Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг үг хэлж эхлэхийн өмнө Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын чуулганы танхимыг орхин гарчээ. Үүнээс өмнө Андрей Сибига илтгэлийнхээ төгсгөлд С.Лавровыг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэсэн байна.
ВИДЕО:
ВИДЕО: Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровыг үг хэлэх үеэр Украины сайд танхимыг орхин гарч, эсэргүүцжээ https://t.co/sg7jdUTTXU pic.twitter.com/11Ft3yT4Lx
— iSee.mn (@iSee_MN) December 5, 2024
Үүний өмнө Польш, Чехийн Гадаад хэргийн яамны сайд нар С.Лавровын үгийг сонсохгүй гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски С.Лавровыг ОХУ-ын Украинд түрэмгийлсэн тухай худал мэдээлэл түгээхийн тулд дээд хэмжээний уулзалтад ирсэн гэж буруутгажээ. Учир нь С.Лавров Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хоёр өдрийн уулзалтад оролцохоор Мальтад хүрэлцэн ирээд байгаа юм.
Эх сурвалж: BBC