UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал Б.Томпсоныг буудсан этгээдийн мэдээллийг 10 мянган ам.долларт үнэлжээ

UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал Б.Томпсоныг буудсан этгээдийн мэдээллийг 10 мянган ам.долларт үнэлжээ

UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсон өчигдөр /2024.12.04/ Манхэттен Хилтон зочид буудлын гадаа буудуулж амиа алджээ. 

Цагдаа нарын мэдээлснээр Брайан Томпсоныг буудсан этгээд түүнийг зочид буудлын гадаа хүлээж байгаад гал нээж байгаа нь камерын бичлэгт үлдсэн аж. Харин энэ үеэр 50 настай Брайан Томпсон нуруу, хөлөндөө шархадсан бөгөөд түүнийг яаралтай эмнэлэгт хүрэгсэн байна. Тус халдлагыг үйлдсэн этгээд эхлээд явган, дараа нь унадаг дугуйтай зугтсан бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагааг өргөн хүрээнд явуулж байгаа аж. Мөн цагдаа нар буудсан этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 10 мянган ам.долларын шагнал олгохоо зарлажээ.

Эх сурвалж: BBC