Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах албан тушаалтнууд, тэр дундаа Тамгын газрын дарга нар лхагва гарагийн өглөө огцрох өргөдлөө өгчээ.
Тодруулбал, онц байдал зарлах тухай Юн Сог Ёлийн гэнэтийн шийдвэрийг Үндэсний Ассамблей хүчингүй болгосны дараа ийм хүсэлт гаргасан байна. Мөн ерөнхийлөгчийн тамгын газраас “ТГ-ын дарга, ахлах нарийн бичгийн дарга нар хамтран ажлаасаа чөлөөлөгдөх санал гаргасан” гэж мэдэгдэв. Түүнчлэн огцрох хүсэлт гаргасан хүмүүс бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чун Жин Сук, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вон Сик, Бодлогын албаны дарга Сун Тэ Юн болон бусад долоон туслах аж. Тухайлбал Ерөнхийлөгч сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан засгийн газрын ажиллагаанд саад учруулж байна" хэмээн буруутгаж мягмар гаргийн орой онц байдал зарласан билээ. Удалгүй Үндэсний Ассамблей Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжсэний дараа Юн Сог Ёль онц байдлын дэглэмийг цуцалжээ.
Эх сурвалж: The Korea Herald