ШУУРХАЙ: БНСУ-д тогтоосон дайны байдлыг цуцлахыг Үндэсний Ассамблейн 190 гишүүн дэмжжээ

ШУУРХАЙ: БНСУ-д тогтоосон дайны байдлыг цуцлахыг Үндэсний Ассамблейн 190 гишүүн дэмжжээ

БНСУ-ын парламентын гишүүд ерөнхийлөгч Юн Сук Ёолын зарласан "дайны байдал"-ын зарлигийг цуцлах санал хураалт явуулж байна. 300 суудалтай  БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийн 190 гишүүн нь "дайны байдал"-ын зарлигийг хүчингүй болгох санал өгсөн байна. 

Харин тус санал хураалт нь үүсээд буй дайны байдалд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна гэж CNN агентлаг мэдээлсэн байна. Учир нь БНСУ-ын Үндсэн хуульд Үндэсний Ассамблейн олонхын саналаар ерөнхийлөгчийн тогтоосон цэргийн дэглэмийг цуцалж болно гэж заасан байдаг бөгөөд ерөнхийлөгч нь санал хураалтыг дагах үүрэгтэй ажээ. Сонирхуулахад, зарим эх сурвалжууд, "Парламентын 300 гишүүнээс ордонд нэвтэрч чадсан 190 гишүүний бүгдийн саналаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлын зарласан Цэргийн онц байдлыг хүчингүйд тооцов" хэмээн мэдээлж байна. 

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө