БНСУ-ын Онц байдлын шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ

БНСУ-ын Онц байдлын шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарласантай холбогдуулж БНСУ-ын Онц байдлын шуурхай штабаас дараах зүйлийг мэдэгджээ.

Үүнд:

  1. Үндэсний Ассамблей болон орон нутгийн хурал, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрийн эвлэл, цуглаан, жагсаал зэрэг бүхий л улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  2. Чөлөөт ардчилсан тогтолцоог үгүйсгэх эсхүл төрийн тогтолцоог нураахыг оролдсон аливаа үйлдлийг хориглох бөгөөд худал мэдээлэл, олон нийтийн санал бодлыг урвуулах, худал суртал ухуулга хийхийг хориглоно.
  3. Бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл онцгой байдлын хяналт дор байна.
  4. Нийгэмд эмх замбараагүй байдлыг үүсгэх ажил хаялт болон ажил орхигдуулах явдал болон жагсаал цуглаан хийхийг хориглоно.
  5. Эрүүл мэндийн салбарынхан, ажил хаялт зарласан болон эмнэлгийн ажлын байрыг орхисон бүх эмч мэргэжилтнүүд 48 цагийн дотор ажилдаа эргэн орж, ажил үүргээ биелүүлэх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд Онц байдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
  6. Төрийн эсрэг, төрийн тогтолцоог нураах гэсэн хүчнээс бусад жирийн иргэдийн хэвийн амьдралд учрах хүндрэл бэрхшээлийг багасгахын төлөө арга хэмжээ авна.

Дээрхийг зөрчсөн этгээдийг БНСУ-ын Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу баривчлах, цагдан хорих, хөрөнгийг битүүмжлэн хурааж болох бөгөөд Онц байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

https://www.msn.com/ko-kr/news/politics/




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө