БНСУ-ын Ерөнхийлөгчийг "дайны байдал" зарласны дараа Солонгосын парламентын ордны хаалгыг цагдаагийн автобуснууд хаажээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийг "дайны байдал" зарласны дараа Солонгосын парламентын ордны хаалгыг цагдаагийн автобуснууд хаажээ

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль  дайны байдал зарлаж, сөрөг хүчин Ардчилсан намаа улсын төсвийг боловсруулахдаа "төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна" гэж зарласны дараа Өмнөд Солонгосын парламентын гол хаалгыг цагдаагийн автобусууд хаасан талаар YTN телевизийн суваг мэдээллээ. 

Тодруулбал,  БНСУ-ын Ардчилсан нам засгийн газрынхаа нөөц сан, Ерөнхийлөгчийн тамгын газар, хууль сахиулах байгууллагуудын төсвийн зардлыг танахыг дэмжсэн юм. Мөн тус намаас Аудит болон Ерөнхий прокурор тэргүүтэй 22 албан тушаалтныг огцруулах санал гаргасан нь сөрөг хүчний үйл ажиллагаа төрийн байгууллагуудын ажлыг "саажилттай" болгоно гэж Ерөнхийлөгч Юн Сок Ёль тайлбарласан байна. 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө