Гвиней улсын хоёр дахь том хот Нзерекоре хотод хөлбөмбөгийн тэмцээний үеэр мөргөлдөөн өрнөж улмаар 56 хүн амиа алджээ.
Тодруулбал, зарим мэдээллээр зочин багийн хоёр тоглогч Лабег талбайгаас хөөж, маргаантай торгуулийн цохилт өгсөн шүүгчийн шийдвэрийн дараа үйл явдал өрнөсөн гэж мэдээлж байгаа юм. Мөн айлчлагч Лабе багийн дэмжигчид шүүгч рүү уурлан талбай руу чулуу шидсэний дараа цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.Түүнчлэн "Энэ бүхэн шүүгчийн маргаантай шийдвэрээс эхэлсэн. Дараа нь хөгжөөн дэмжигчид талбай руу дайрсан" гэж нэгэн гэрч Франс Пресс агентлагт ярьжээ. BBC-ийн баталгаажуулсан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан видео бичлэгүүд болон зургуудаас харахад цэнгэлдэх хүрээлэнгийн гадна эмх замбараагүй байдал, олон хүн хана дээгүүр авирах гэж оролдсон, олон хүний цогцос газар хэвтэж байгааг харуулж байна. Nzérékore дахь орон нутгийн сэтгүүлч Пол Сакоувоги ВВС-д хэлэхдээ, цэнгэлдэх хүрээлэн олон мянган хүнээр дүүрсэн байсан бөгөөд "Ганцхан гарцтай байсан... зарим хүмүүс гарахын тулд хана дээгүүр авирч сандарч, бүх үзэгчид уг жижиг гарцыг чиглэж байсан гэжээ. Мөн тус бүс нутагт интернэтийн холболтыг хязгаарласан бөгөөд шархадсан хүмүүсийг эмчилж байгаа эмнэлгийн үүдэнд цагдаа нар хамгаалалт хийж байгаа аж. Түүнчлэн ерөнхий сайд Бах амиа алдсан олон арван хүний дурсгалыг хүндэтгэж, шархадсан бүх хүмүүст эмнэлгийн болон сэтгэл зүйн бүрэн дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Гвинейн хөлбөмбөгийн байгууллага Фегифут энэ мөчийг "хүчтэй өвдөлт" гэж нэрлээд, өөрийн талбай нь олон улсын стандартад нийцэхгүй байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: