Японы хойд хэсэгт байрлах нэгэн супермаркетад баавгай орж ирээд ажилчин руу дайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Акита хотын дэлгүүрт баавгай орж ирээд 47 настай ажилтан руу дайрсны улмаас тус иргэн толгойдоо хөнгөн гэмтэл авсан талаар цагдаа нар мэдэгдсэн байна.
Мөн тус зэрлэг баавгай дэлгүүрийн мах худалдаалдаг хэсэгт байсан бүтээгдэхүүнийг идэж, тавиурыг нь гэмтээсэн бөгөөд хоёр хоногийн дараа тус баавгайг барьж, хотоос холдуулжээ. Баавгайн дайралт нь уулархаг нуруу, өтгөн бут сөөгтэй Японы хойд хэсгийн "толгойн өвчин" болоод байгаа аж. Учир нь уур амьсгалын өөрчлөлт нь ургамлын ургалтад саад учруулж баавгайн хоол тэжээлийн эх үүсвэрийг тасалдуулж байгаа нь тус амьтадыг хот руу явахад хүргэж байна гэж зарим шинжээчид үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN