“Евро 2025”  эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний бэлгэдлээр Маддли нэртэй Сент-Бернард үүлдрийн гөлгөн нохойг сонгожээ

“Евро 2025” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний бэлгэдлээр Маддли нэртэй Сент-Бернард үүлдрийн гөлгөн нохойг сонгожээ

Маддли хэмээх нэртэй Сент-Бернард үүлдрийн гөлгөн нохойг Швейцар улсад болох 2025 оны эмэгтэйчүүдийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэл болгожээ.

Тодруулбал европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ бэлгэдэл сахиусны утга учрыг тайлбарлахдаа, Сент-Бернард бол Швейцарын алдартай аврагч нохой бөгөөд эр зориг, эелдэг зөөлөн ааш, Альпийн нурууны хүнд хэцүү нөхцөлд аврах ажиллагааны үед ур чадвараараа гайхагддаг гэсэн аж. Мөн бэлгэдэл сахиусны нэрийг өгөхдөө Швейцарын анхны лицензтэй эмэгтэй хөлбөмбөгчин Мадлен Боллд тохиолдсон үйл явдлаас санаа авсан байна. Тухайлбал “FC Sion”-ийн залуучуудын багт тоглож байсан тэрбээр 1964 онд лиценз авсан боловч дараа жил нь буюу 12 настай байхад нь охин хүүхэд гэдгийг нь мэдэлгүйгээр лиценз олгосон гэдгээ эрх баригчид мэдээд хүчингүй болгож байжээ. Түүнчлэн “Энэ бүхэн үнэхээр гэнэтийн үйл явдал байлаа, гэхдээ би үнэхээр бахархаж байна, учир нь энэ бол надад өгсөн гайхалтай бэлэг намайг тоглож эхлэхэд  эмэгтэйчүүдийн хөл бөмбөг гэж байхгүй, дөнгөж л эхлэл нь тавигдаж байсан” гэлээ.

 

 




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө