АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёр эрүүгийн хэрэгт ял сонсож, ялаа эдлэхээ хүлээж байсан хүү Хантер Байдендаа өршөөл үзүүлжээ. Жо Байден энэ талаар хэлсэн үгэндээ, "Би энэ албан тушаалд ирсэн эхний өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй гэж хэлсэн бөгөөд хүүг минь шударга бусаар шүүж байгааг хараад хэлсэн үгэндээ хүрсэн" гэжээ.
Тэгвэл өнгөрөгч есдүгээр сар /2024.09/-д Жо Байден болоод түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга хоёулаа "Хантер Байденд өршөөл үзүүлэх зарлиг гаргахгүй" гэж мэдэгдэж байсан юм. Сонирхуулахад, өнгөрөгч зургадугаар сар /2024.06/-д АНУ-ын тангарагтны шүүх Хантер Байденыг буу худалдаж авахдаа хар тамхинд донтсон гэдгээ нуун дарагдуулсан гэм буруутайд тооцсон юм. Бага Байдены хувьд АНУ-ын түүхэнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ерөнхийлөгчийн анхны хүү болоод байсан юм.
Эх сурвалж: BBC