ШУУРХАЙ: БНСУ-д бордооны үйлдвэрт гарсан галд Монгол Улсын 20 гаруй насны иргэн өртөж, амиа алджээ

ШУУРХАЙ: БНСУ-д бордооны үйлдвэрт гарсан галд Монгол Улсын 20 гаруй насны иргэн өртөж, амиа алджээ

БНСУ-ын Кёнгидо мужийн Ансон хотын бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарч, нэг монгол иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Ансон хотын цагдаагийн газраас өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр мэдээлснээр, Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:57 цагт Ансон хотын нэгэн бордооны үйлдвэрт гал гарсны улмаас нэг иргэн нас барсан бөгөөд шалгалтын явцад нас барсан иргэн нь 20 гаруй насны Монгол иргэн А болохыг тогтоосон гэжээ. Гал гарсны дараа гал түймрийн албаныхан мэдээлэл хүлээн авч, шуурхай ажиллаж, 19 шахуургатай машин, бусад техник хэрэгсэл, 57 гал сөнөөгчийг дайчлан 50 минут орчим хугацаанд галыг унтраасан байна. Энэ үеэр гал гарсан газарт амьд хүн байгаа эсэхийг шалгахад хэн болох нь тодорхойгүй нэг хүн нас барсан байсныг илрүүлсэн бөгөөд монгол иргэн болохыг дараа нь тогтоожээ.