Sotheby's дэлгүүрийн хананд наасан бананын дуудлага худалдааны үнэ нэг сая ам.доллароос эхэлж 6.2 сая ам.доллароор өнгөрөгч сар /2024.11.21/-д зарагдсан. Дуудлага худалдаа 5 минут үргэлжилсэн гэх бөгөөд үүнийг "TRON" крипто валютыг үндэслэгч Жастин Сун худалдан авсан юм.
Тэгвэл "TRON" крипто валютыг үндэслэгч Жастин Сун 6.2 сая ам.доллароор худалдан авсан хананд наасан бананыг идсэн байна. Учир нь Жастин Сун банана жимсийг худалдаж авсныхаа дараа иднэ гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд нийтийн соёлд түүний байр суурийг хүндэтгэж байна хэмээн зураач Маурицио Каттелан мэдэгдэж байсан юм. Сонирхуулахад, "хананд наасан банана" нь "Инээдмийн жүжигчин" гэж нэрлэдэг Италийн зураач Маурицио Каттелан бүтээл гэдэг.
Эх сурвалж: AFP
ВИДЕО:
ВИДЕО: 6.2 сая ам.доллароор худалдан авсан "хананд наасан банана"-аа Жастин Сун иджээ https://t.co/JTbD3RMCZg pic.twitter.com/82GaTFwI2o
— iSee.mn (@iSee_MN) December 1, 2024