АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Д.Трамп тэтгэвэрт гарсан генерал Кит Келлогыг АНУ-ын Украины асуудал эрхэлсэн тусгай элчийн албан тушаалд дэвшүүлж буйгаа мэдэгджээ.
Д.Трамп энэ талаараа, "Тэр миний удирдлагад өмнө нь үндэсний аюулгүй байдлын маш эмзэг албан тушаалыг хашиж байсан. Бид хамтдаа энх тайвныг баталгаажуулж, Америк болон дэлхийг дахин аюулгүй болгоно" гэжээ. Харин АНУ-ын Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогын бодлоор, "Орос хэлэлцээр хийхээс татгалзвал Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар Москвад анхааруулах болно. Хэлэлцээрийн явцад "зонхилох фронтын шугам" дээр үндэслэн гал зогсоох хэлэлцээрт хүрэх ёстой" ажээ.
Эх сурвалж: BBC