АНУ-ын ерөнхийлөгч Ж.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулахаар болжээ

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулахаар болжээ

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж.Трамп Даваа гарагт Канад, Мексик, Хятадаас АНУ-д орж ирж байгаа бүх бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж албан тушаалд очсон эхний өдрөө мэдэгдсэн юм.

Тодруулбал,  "Truth Social" сэтгүүлд ноён Трамп Мексикээс АНУ-ыг чиглэн ирж буй цагаачдын цувааг дурдаж, хар тамхи, цагаачдыг зогсоох хүртэл Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах захирамжийг ашиглана гэж мэдээлсэн байна. Мөн Ж.Трамп "Мансууруулах бодис, ялангуяа Фентанил болон бүх хууль бус хүмүүс манай улс руу довтлохыг зогсоох хүртэл энэ тариф хүчинтэй байх болно" гэж бичжээ. 

Түүнчлэн "Хятад улс фентанилын наймаачдад цаазаар авах ял оноох амлалтаа биелүүлээгүйн улмаас АНУ руу Мексикээр дамжин урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр мансууруулах бодис орж ирж байна. Үүнийг зогсоох хүртэл бид Хятадаас АНУ-д нийлүүлж буй бүх бүтээгдэхүүнээс 10 хувийн нэмэлт татвар авна" гэж тэрбээр мэдэгдсэн аж.