Ачааны нисэх онгоц осолдсоны улмаар нэг хүн амиа алдаж хоёр хүн бэртжээ

Ачааны нисэх онгоц осолдсоны улмаар нэг хүн амиа алдаж хоёр хүн бэртжээ

DHL компанийн ачааны нисэх онгоц өнөө өглөө Вильнюс хотын нисэх онгоцны буудалд газардах гэж байгаад осолдсон тухай Литва улсын эрх баригчид мэдээлжээ.

Тодруулбал Delfi цахим хуудсанд мэдээлснээр, уг онгоц хоёр давхар орон сууцны барилгын хажууд унаж, их хэмжээний гал гарчээ. Онгоцонд хоёр нисгэгч, DHL компанийн хоёр ажилтан нийт дөрвөн хүн байсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн ослын үеэр нэг хүн амиа алдаж, хоёр хүн бэртсэн гэж LRT телевизээр Литвийн Дотоод хэргийн яамны гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдэгдлийг эш татан мэдээлсэн аж.Харин урьдчилсан мэдээллээр, хоёр нисгэгчийн нэг нь амиа алдсан бөгөөд аврагчид түүнийг олох үед ухаан алдаагүй байсан боловч хэдхэн минутын дараа нас баржээ. Мөн “Flightradar24” цахим хуудсанд мэдээлснээр, Лейпциг хотоос нислэг үйлдэж байсан "Boeing 737" загварын ачааны нисэх онгоц осолдсон байна. Уг онгоцыг 1993 онд үйлдвэрлэсэн бөгөөд оператор компани нь Испанийн агаарын тээврийн "Swiftair" компани ажээ.