ОХУ-ын Красноярск мужид Ушанка тосгонд 17 настай сурагч охин тэжээж буй гахайндаа бариулж харамсалтайгаар нас баржээ.
Тодруулбал тэрээр амбаарт гахайгаа тэжээдэг байсан бөгөөд тэдэнд хоол өгөх үеэр хээлтэй гахай түүнийг унагаж, толгойг нь цохисон байна. Улмаар охин ухаан алдаж унасан бөгөөд гахайнууд түүний гуяны судсыг урж, хүнд гэмтэл учруулжээ. Тусламж ирэхээс өмнө охин цус алдсаны улмаас харамсалтайгаар нас барсан байна.
Эх сурвалж: Nexta news