Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11...-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.