Бразилын палеонтологичид 80 сая жилийн өмнөх “Navaornis hestiae” хэмээх шувууны төрөл зүйлийн гайхалтай хадгалагдан үлдсэн чулуужсан ясыг олжээ. Үүнээс шувууны тархины хувьслын талаар чухал ойлголтыг авч болох аж.
Тодруулбал эрдэмтдэд уг чулуужсан гавлын ясны тархийг нь дижитал аргаар сэргээн засварлах боломжтой гэдгийг хэллээ. Түүнчлэн уг олдвор нь “Navaornis hestiae” нэртэй оддын хэмжээтэй шувууны төрөл зүйл бөгөөд маш сайн хадгалагдан үлдсэн байна. Эрдэмтэд түүний тархи болон дотоод чихний анатомийг тархины хонгилын хэлбэрт үндэслэн дижитал аргаар сэргээж чаджээ. Мөн эрддэмтэд уг олдворын насыг үлэг гүрвэлүүдийн амьдарч байсан Мезозойн эринийх болохыг тогтоосон бөгөөд "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс шувуудын хувьслын талаарх ойлголтыг олж авах боломжийг олгожээ.
Эх сурвалж: Times of India