Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангайн нутгаар цас орох бол Улаанбаатарт өнөөдөр 0 градус байна

Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангайн нутгаар цас орох бол Улаанбаатарт өнөөдөр 0 градус байна

Өнөөдөр Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -15...-20 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.