ВИДЕО: Украины Днепр хот руу өнөөдөр Оросын тал баллистик пуужин харвасан гэх дүрс бичлэг цацагдаж эхлээд байна

ВИДЕО: Украины Днепр хот руу өнөөдөр Оросын тал баллистик пуужин харвасан гэх дүрс бичлэг цацагдаж эхлээд байна

Өнөөдөр /2024.11.21/ орой ОХУ-ын тал зургаан нэгж бүхий тив алгасагч баллистик пуужинг Украины Днепр хот руу харвасан талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлж эхлээд байна. Тус пуужин нь цөмийн цэнэгтэй хошууг алсын зайд тээвэрлэн, тэсрэх цэгт хүргэх зориулалттай бөгөөд энэ удаа цөмийн цэнэгт хошуугүй байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

Мөн олон нийтийн сүлжээнд "Днепр хотын өмнөд хэсэг байрлах машин үйлдвэрлэлийн Южмаш үйлдвэр руу тив алгасах баллистик пуужингаар дайрсан" гэх бичлэг цацагдсан байна.

ВИДЕО: 

Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захароваг мэдээлэл хийж байх үеэр түүн рүү хэн нэгэн утасдаж, "Южмаш руу хийсэн баллистик пуужингийн довтолгооны талаар ямар ч тайлбар өгөхгүй байхыг" хүссэн бөгөөд ярилцагчийн дуу ойролцоох микрофоны цаанаас сонсогдсон гэх бичлэг цахим орчинд нийтлэгдсэн байна. 

ВИДЕО: 

Тэгвэл Украины албаны хүмүүс Днепр хот руу зургаан нэгж бүхий тив алгасагч баллистик пуужингаар харвасан гэж зарласан бол тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский энэхүү дүгнэлтийг пуужингийн ажиглагдсан шинж чанарт үндэслэж хийсэн гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын засаг захиргааны эх сурвалжууд харвасан пуужин тив алгасагч пуужин байсныг батлахгүй байна гэжээ. 

Эх сурвалж: BBC, Varlamov news