Nike компани анхны бүрэн 3D хэвлэсэн гутал болох Air Max 1000-аа Лас Вегас дахь ComplexCon үзэсгэлэнд танилцууллаа. 3D хэвлэх мэргэжилтэн Зеллерфельдтэй хамтран бүтээсэн шинэлэг гутал нь үйлдвэрлэлийн технологийн дэвшилд чухал алхам болж байна
Тодруулбал Air Max 1000 нь 1987 онд Nike-ийн өсгийд харагдахуйц агаарын дэртэй анхны гутал болгон танилцуулагдсан Air Max 1-ийн өв дээр суурилагдаж хийгдсэн. Агаарын дэр нь шинэ загварын 3D хэвлэх замаар үйлдвэрлээгүй цорын ганц хэсэг боловч энэ онцлог шинж чанар хэвээр байна. Үлдсэн гутлыг нэг уян материалаар урласан бөгөөд янз бүрийн нягтрал, бүтэцтэй, тав тух, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой хийгджээ. Тухайлбал Nike 3D хэвлэлтийн ачаар гутлын өвөрмөц дизайнтай болсон бөгөөд энэ нь уламжлалт үйлдвэрлэлийн техникээр бүтэшгүй контур, нарийн ширийн зүйлийг багтаасан юм. Nike-ийн Инноваци хариуцсан захирал Жон Хок хэлэхдээ, "Air Max 1000-ийн миний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл бол бидний дараагийн түвшний үйлдвэрлэлээр хүрч болох шинэ шийдлүүд юм" гэсэн юм.
Эх сурвалж: The daily star