Гэр бүлийнхнийхээ амийг хөнөөсөн этгээд Нью-Мексикийн хорих ангиас  зугтаах оролдлого хийн баригджээ

Гэр бүлийнхнийхээ амийг хөнөөсөн этгээд Нью-Мексикийн хорих ангиас зугтаах оролдлого хийн баригджээ

Гэр бүлийнхээ амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй хэрэгтний оргон зайлж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тарж  X сүлжээнд 35 сая гаруй хандалт авчээ.

Тодруулбал, Нью-Мексикогийн Тижерас хотод болсон уг хэрэг нь ард иргэдийг цочроож байна. Анх хэрэгтний хөрш нь буун дуу гарлаа хэмээн дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирэхэд Местр цусанд будагдсан, гартаа буу барьсан байдалтай байсан аж. Харин цагдаа нар түүний эцэг эх Раймундо болон Берта  нарын цогцсыг 17 настай эгч Брейлийн хамт гэрээс нь олжээ. Тэгвэл Местре аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэр бүлийн гишүүдээ буудаж, цогцсыг нь чирж, хэргийн газрыг цэвэрлэх гэж оролдсон гэж мэдэгджээ. Мөн цагдан хоригдож байхдаа Местр замбараагүй авир гаргаж, "газар хөдлөлтийн долгионы" тухай тэмдэглэл бичиж, үүрэн цамхаг руу буудсан гэж мэдэгджээ.

ВИДЕО:

 Эх сурвалж: Nexta news