Монголын төрийн бус байгууллагаас Бутаны байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлалаа

Монголын төрийн бус байгууллагаас Бутаны байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлалаа

Монгол Экологи Төв ТББ нь байгаль хамгаалагчдын төлөөх ралли санаачилгын хүрээнд 11-р сарын 13-нд Бутаны Ой, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт 15 гаруй мотоцикл бэлэглэлээ.

Тодруулбал 2022 онд мөн 15 мотоцикл бэлэглэсэн бөгөөд  Монгол Экологийн төвөөс Бутаны байгаль хамгаалагчдад хоёр дахь удаагаа тусламж үзүүлж байна. Тус төвийн гүйцэтгэх захирал Бадрал Ёндон Монгол Улсын байгалийн цогцолборт газруудаар зочилж, мотоцикл нь эвдэрсэн байгаль хамгаалагчтай уулзсаны дараа ийм санаачилга гаргасан тухайгаа хэллээ. Мөн тохиромжтой тоног төхөөрөмжөөр хангахад төрөөс санхүүжилт байхгүйгээс байгаль хамгаалагч хувийн дугуйгаа ашиглаж байсан гэнэ. Тухайлбал үүнээс санаа авсан тэрээр багийнхаа хамт Монголын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мөнгө цуглуулж, мотоцикл бэлэглэхээр болжээ. "Нэг байгаль хамгаалагчид туслах жижиг санаа нь хурдан өргөжин тэллээ. Бид хөрөнгө босгож, эцэст нь 15 байгаль хамгаалагчдад мотоцикл бэлэглэсэн. Тэндээс бид Аргентин, Балба, Перу, Бутан, Намиби зэрэг бусад улс орнуудад хүчин чармайлтаа өргөжүүлсэн. Учир нь бид хаа сайгүй байгаль хамгаалагчид ижил төстэй сорилттой тулгарч байгааг ойлгосон" гэж Бадрал Ёндон хэлэв. Түүнчлэн Бутан улсад мотоцикл худалдаж авахад 15 хандивлагч хувь нэмрээ оруулсан бөгөөд албан ёсоор хүлээлгэн өгөхөөс өмнө эдгээр хүмүүст 2022 онд хандив авсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зочлон, мотоциклоор Бутан улсаар аялах онцгой боломж олгосон байна.

Эх сурвалж:Akipress