АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "Хууль бус цагаачдыг албадан гаргана" гэж мэдэгдсэн. Тодруулбал, тэрээр кампанит ажлынхаа үеэр АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээний албадан гаргах ажиллагааг зохион байгуулахаа мэдэгдсэн юм.
Шинжээчдийн дүгнэж буйгаар "түүний амласан хэмжээний албадан гаргах ажиллагааг зохион байгуулах нь ложистикийн болон хууль эрх зүйн олон хүндрэлтэй тулгарахаас гадна эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байна" гэсэн юм. Учир нь цагаачид ажиллах хүчний чухал хэсгийг бүрдүүлдэг байна. Тэгвэл АНУ-д 43,510 монголчууд амьдарч байгаа аж. Харин хууль бусаар 10 мянга гаруй Монгол Улсын иргэн АНУ-д оршин сууж байгаа гэх тойм тоо байгаа талаар манай Гадаад харилцааны яамнаас ikon.mn сайтад мэдээлэл өгчээ.