Ням гарагт Нью Орлеансийн хоёрдугаар эгнээний жагсаалын үеэр буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэж Нью Орлеансийн цагдаагийн газраас мэдээллээ.
Тодруулбал өнгөрсөн ням гарагт тус хотын хамгийн алдартай, жил бүр зохиогддог парадын үеэр цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байсан ч 15:40 цагийн үед машинтай этгээд иргэд рүү гал нээж эхэлжээ.Уг хэргийн газарт тухайн машинтай этгээдийн ашигласан байж болзошгүй хоёр галт зэвсэг олдсон бөгөөд шархадсан найман хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Мөн үүнээс 45 минутын дараа ойролцоох гүүрэн дээр дахин буун дуу гарч, гурван хүн буудуулжээ. Парад зохион байгуулж буйтай холбогдуулан уг гүүрэн дээр ямар ч машин явах боломжгүй байсан тул халдлага үйлдсэн этгээд энгийн иргэдийн дунд байсан гэж мөрдөн байцаагчид мэдээлэв. Уг хэргийн уршгаар арван хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдэж хоёр хүн харамсалтайгаар нас барлаа. Киркпатрик “цагдаа нар хэргийн газарт үлдсэн баллистик хоёр зэвсэг ашигласан гэдгийг мэдэж байгаа ойролцоогоор 45 минутын дараа гүүрэн дээр дахин буун дуу гарлаа" гэж хэлэв. Ерөнхий прокурор Лиз Муррилл олон нийтийн сүлжээгээр "Өнөөдөр үдээс хойш Нью Орлеанд болсон утга учиргүй үй олноор буудсан тухай мэдээд харамсаж байна. Би хохирогчид болон тэдний ар гэрийнхний төлөө залбирч байна. Ийм хууль бус үйлдлийг тэвчихгүй. Би Гэмт этгээдүүд удахгүй баригдаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж найдаж байна” гэж мэдээллээ.
Эх сурвалж: CNN News