АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трампын Мар-а-Лаго дахь өргөөний орчимд “Spot” нэртэй робот нохой эргүүлж хийж, хяналт тавьж эхэлжээ. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын амь насанд халдах оролдлого хоёр удаа гарсан бөгөөд эдгээр оролдлогын дараа Америкийн нууц алба аюулгүй байдлын технологийг яаралтай шинэчилж эхэлсэн аж.
"Spot" гэх робот нохой нь болзошгүй аюулыг эрт үе шатанд илрүүлэх чадвартай төдийгүй гурван хэмжээст газрын зураг авах мөн орчныг судлах боломжийг олгосон хэд хэдэн камераар тоноглогдсон аж. АНУ-ын "Boston Dynamics" компанийн зохион бүтээсэн тус робот нохой нь 75 мянган ам.долларын үнэтэй аж.
Эх сурвалж: BBC