Өнөөдөр шөнө Леонид солирын оргил үе болж 15 цаг орчим од харвах үзэгдэл тохионо

Өнөөдөр шөнө Леонид солирын оргил үе болж 15 цаг орчим од харвах үзэгдэл тохионо

Жил бүрийн арваннэгдүгээр сард ажиглагддаг Леонид солирын урсгалын оргил үе даваа гарагт шилжих шөнө тохиох бөгөөд  энэ үеэр цагт 15 орчим “од харвана” гэж одон орончид мэдээлсэн аж.  

Тодруулбал энэхүү оргил үе шөнө дунд өнгөрсний дараа Нар мандахаас өмнө Арслангийн ордны одод өндөрт хөөрөх үед тэнгэр цэлмэг байвал зүүн хаянд илүү тод ажиглагдах ажээ. Гэхдээ 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө 98 хувийн бүтэн Сартай байх тул Сарны гэрэл эл үзэгдлийг ажиглахад саад болж магадгүй юм. Мөн Леонид солирын урсгал нь жил бүрийн арваннэгдүгээр сард ажиглагддаг бөгөөд энэ онд 6-30-ны хооронд ажиглагдаж байгаа ажээ. Уг үзэгдэл 55П/Темпел-Таттл сүүлт од Наранд 33 жил тутамд ойртох үед үүсдэг. Солирын урсгалын эрч өөрчлөгддөг ба 33 жилд нэг удаа урсгал нь "оддын бороо" болж хувирдаг. Ийм ховор үзэгдэл 1833, 1866, 1966, 1999, 2001 онуудад тохиож байв. Тухайлбал, 1966 онд цагт 10 мянган “од харваж” байжээ.  Түүнчлэн "Ийм шуурга 2099 он хүртэл дахин давтагдахгүй,  харин оргил үедээ цагт 15-20 орчим од ажиглагдах солирын урсгал 2030 он хүртэл ажиглагдана" гэж Москвагийн Одон орон судлалын төвөөс мэдээлээд байна.