Хятадад  сургуульд гарсан халдлагын  улмаас 8 хүн амиа алдаж, 17 хүн шархаджээ

Хятадад сургуульд гарсан халдлагын улмаас 8 хүн амиа алдаж, 17 хүн шархаджээ

Жиансу мужийн Исин хотод 21 настай төгсөгч хуучин сургуульдаа хутгатай халдлага үйлдэж 8хүн амиа алдаж, 17 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал халдлага 18:30 цагийн орчимд Йишин хотын Вуси мэргэжлийн урлаг, технологийн дээд сургуульд болсон гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Уг хэргийн газарт саатуулагдсан сэжигтэн нь саяхан төгсөгч байсан бөгөөд "шалгалтад тэнцээгүй, төгсөлтийн гэрчилгээ аваагүй, дадлагын нөхөн олговорт сэтгэл хангалуун бус байна" гэсэн шалтгаантайгаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй  гэж цагдаагийнхан мэдээлээд байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ВИДЕО:

Эх сурвалж: Nexta News