Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужийн Жанси дүүргийн нярайн эмнэлэгт гал гарсны улмаас 10 гаруй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал албаныхны мэдээлснээр,эрчимт эмчилгээний тасагт 55 нярай эмчлүүлж байсан бөгөөд гал түймэр гэнэт хүчтэй тархсан байна. Эмнэлгийн ажилтнууд 44 нярайг аварч чадсан ч 16 нярайн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Мөн амиа алдсан арван нярайн гурван тодорхойгүй байгаа бөгөөд дөнгөж эх болсон Сантоши 10 хоногтой хүүхдээ хайсаар байна. Тэрбээр "Гал гарахад би хүүхдээ аврахаар дотогш орж чадсангүй. Яаж чадав аа? Хэн ч дотогш орж чадахгүй байхад яаж миний хүүхдийг надад өгөх юм бэ?" гэж тэр ANI агентлагт ярьжээ. Мөн орон нутгийн цагаар 22:30 (GMT 17:00) орчимд нярайн тасгийн сэхээн амьдруулах тасагт анх гал гарсан гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлээд байна. Түүнчлэн орон нутгийн албаныхан цахилгааны богино холболт эсвэл тасаг дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зориулалттай машинд өөр нэг гэмтэл гарснаас гал гарсан гэж үзэж байгаа юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдагсдыг "зүрх шимшрүүлэм" гэж нэрлэсэн захидал нийтэлжээ. Тэрбээр "Гэм зэмгүй үр хүүхдүүдээ алдаж эндсэн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Би тэдэнд энэ асар их хохирлыг үүрэх хүч чадал өгөхийг бурханд залбирч байна" гэж тэр бичжээ. Түүнчлэн Уттар Прадеш мужийн засгийн газрын албаны хүмүүс ар гэрийнхэнд нь 500,000 рупи (4,600 фунт стерлинг; 5,900 доллар) нөхөн олговор олгохоо мэдэгдсэн аж.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC News