Агаарын бохирдлын улмаас Энэтхэгийн нийслэл “Шинэ Дели” -ийн бүх бага сургуулиудыг хаажээ

Агаарын бохирдлын улмаас Энэтхэгийн нийслэл “Шинэ Дели” -ийн бүх бага сургуулиудыг хаажээ

Агаарын бохирдлын улмаас Энэтхэгийн нийслэлийн “Шинэ Дели” хотын бүх бага сургуулиуд хаагдахаар болсон бөгөөд тус улсын ерөнхий сайд Атиши Марлена Сингх X сайтад нийтэлсэн нийтлэлдээ, хотыг бүрхсэн өтгөн утааны улмаас бага сургуулиуд онлайнаар хичээллэх шийдвэрийг гаргалаа хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал Дели болон ойр орчмын хотуудад хүмүүсийн эрүүл мэндэд аюултай гэж үзсэн бохирдлын түвшин ажиглагдсан бөгөөд агаарт байгаа нарийн ширхэгтэй тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  аюулгүй гэж үздэг хэмжээнээс 50 дахин их байгаа аж. Түүнчлэн Дели болон хойд мужууд өвлийн улиралд агаарын температур буурах, утаа, тоос шороо, салхины хурд бага, тээврийн хэрэгслийн утаа, үр тарианы сүрэл шатах зэргээс шалтгаалан утаатай тулгардаг байна. Мөн нарийн ширхэгтэй тоосонцор уушгинд нэвтэрч, эрхтэнд нөлөөлдөг. Энэ нь зүрх судас, амьсгалын замын өвчлөл үүсгэж болохоос гадна бага насны хүүхдийн хөгжлийг удаашруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл Дели хотын оршин суугчид нүд нь цочроож, амьсгалахад хүндрэлтэй байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлээд байгаа юм. Иймд хотын бүх бага сургуулиудаа түр хугацаанд хаахаар болжээ.

Эх сурвалж: BBC News