Алдарт BTS хамтлагийн Jin анхны бие даасан “Happy” нэрт цомгоо гаргажээ

Алдарт BTS хамтлагийн Jin анхны бие даасан “Happy” нэрт цомгоо гаргажээ

Солонгостоо төдийгүй дэлхий даяар алдар цуутай хамтлаг болох “BTS” хамтлагийн дуучин Jin өөрийн бие даасан цомог болох “Happy” нэрт цомгоо очигдөр буюу 2024.11.15-ий өдөр гаргалаа.

Тодруулбал зургаан дууг багтаасан цомог нь хөгжмийн хэв маяг, хамтын ажиллагааг хослуулсан бөгөөд энэ жилийн шинэ хувилбаруудаас онцгой цомог болж байна. Мөн  "Running Wild" дууны гол дуу нь Take That's Gary Barlow-ийн хамтран бүтээсэн дуу юм.  Түүнчлэн  уг цомгоо “Цонхон дээрх зүрх”  буюу Red Velvet хамтлагийн Вэндитэй хослуулан сэтгэл хөдөлгөм дуэт,   “Until It Reaches you” Японы One Ok Rock хамтлагийн Така, Тору нартай хамтран тоглосон рок дуу, болон Өмнөд Солонгосын нэрт продюсерууд Pdogg болон GHSTLOOP нарын чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлжээ.  Тэрбээр  “Соло цомгоо гаргана гэдэг утга учиртай зүйл. Манай хамтлагийн шүтэн бишрэгчдэд таалагдана гэдэгт итгэж байна. Энэ цомгийг сонссон хүн бүр аз жаргал мэдрээсэй. Миний мэдрэмж энд шингэсэн учир хүмүүсээс сайхан үг сонсохдоо дуртай байх болно" гэлээ.

Эх сурвалж: Billboard news