АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трамп шинэ засаг захиргааныхаа Эрүүл мэнд, хүний үйлчилгээний нарийн бичгийн даргад бага Роберт Кеннедиг нэр дэвшүүлж буйгаа мэдэгджээ.
Бага Кеннеди нь 60 жилийн өмнө алагдсан АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн дүү юм. Тэрээр хуульч мэргэжилтэй бөгөөд байгаль орчныг хамгаалж, тэмцэгч гэдгээрээ алдартай нэгэн аж.
Харин бага Кеннеди сонгуулийн кампанит ажилд бие даан нэр дэвшиж байсан бөгөөд дараа нь Д.Трампыг дэмжсэн аж. Тэгвэл Д.Трамп энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Би бага Роберт Кеннедиг АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний нарийн бичгийн даргаар томилох болсондоо баяртай байна. Бүх америкчуудын аюулгүй байдал, эрүүл мэнд бол аливаа засаг захиргааны хамгийн чухал асуудал юм" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC