АНУ-ын Лос Анжелес хотод дөрвөн этгээд баавгайн хувцас өмсөж, автомашин руугаа амьтдын дайралт хийсэн мэтээр харагдуулж, даатгалын компаниудаас бараг 142 мянган ам.доллар залилсан хэргээр саатуулагджээ.
Тодруулбал, тэдгээр иргэд даатгалын компаниудад баавгай тэдний хоёр ширхэг "Мерседес" автомашин, мөн "Rolls Royce" автомашиныг нь гэмтээж байхад нь камерын бичлэг хийсэн гэж мэдэгджээ. Харин АНУ-ын хууль сахиулагчид "тус бичлэгт баавгайн хувцастай хүн байсан" гэдгийг тогтоосон байна. Үүний дараа тус дөрвөн иргэний гэрт нэгжлэг хийж, баавгайн хувцас олджээ. Иймд тэдгээр иргэдийг даатгалын компанийг залилан мэхэлсэн, хуйвалдаан хийсэн хэрэгт буруутгаж, яллагдагчаар татжээ.
Эх сурвалж: BBC
ВИДЕО:
ВИДЕО: Баавгайн хувцас өмсөж, "Автомашин амьтдын дайралтад өртсөн" гэж залилан хийсэн этгээдүүдийг баривчилжээ https://t.co/IC2AujHKnY pic.twitter.com/FvFCkbDLcS
— iSee.mn (@iSee_MN) November 15, 2024