Криптовалютын хамгийн том хулгайн гэмт хэрэгтэн, хакер Илья Лихтенштейн гэх эр АНУ-ын шоронд таван жил хоригдох ял авсан билээ.
Тэрбээр, 2016 онд Bitfinex криптовалют бирж рүү нэвтэрч, бараг 20,000 биткойн хулгайлсан хэргээ хүлээсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард баривчлагдсанаасаа хойш шоронд хоригдож байгаа Лихтенштейн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлжээ. Мөн хулгайлсан криптовалютыг эхнэр Хизер Морганы тусламжтайгаар угаасан бөгөөд тэрээр хип хоп хөгжмөө сурталчлахын тулд Раззлехан хочийг ашигласан байна.
Хулгай хийх үед биткойны үнэ ойролцоогоор 70 сая доллар байсан ч баривчлагдах үед үнэ нь 4.5 тэрбум доллар болж өссөн байна. ОХУ-д төрсөн ч АНУ-д өссөн Лихтенштейн гэр бүлээрээ аялж байхдаа шуудан зөөгч нартай уулзаж, угаасан мөнгөө нутаг буцаадаг байсан гэж прокурорууд мэдэгджээ. Харин тус хэргийн шүүгч Коллин Коллар-Котелли "Эдгээр гэмт хэргүүдийг шийтгэлгүй үлдээж болохгүй, үр дагавартай гэсэн мессежийг илгээх нь чухал" гэж хэлэв.
Эх сурвалж: BBC