Номхон далайн баруун өмнөд хэсгээс эрдэмтэд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хамгийн том шүрэн хадыг олсон байна. Уг хад нь нэг организмыг бүрдүүлдэг олон тооны холбоотой, жижиг амьтдын цуглуулга бөгөөд 300 гаруй жилийн настай аж.
Тодруулбал хэмжээгээрээ цэнхэр халимаас том бөгөөд “National Geographic” хөлөг дээр ажиллаж байсан Ману Сан Феликс гэх зураглаач Номхон далайн алслагдсан хэсэгт очиж уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөж байгааг харахаар явж байхдаа анх олж харчээ. Тэрбээр "Би газрын зураг дээр хөлөг онгоц сүйрсэн гэж бичсэн газар шумбаж, дараа нь ямар нэгэн зүйл харлаа" гэж хэлээд шумбагчтай орж шалгаж үзжээ.
Мөн "Энэ бол маш их сэтгэл хөдлөм юм. Би нэг газар хадгалагдаж олон зуун жил амьд үлдсэн зүйлийг маш их хүндэлмээр байна" гэсэн юм. Тэгвэл экспедицийн эрдэмтэд усан доор нэг төрлийн соронзон хэмжүүр ашиглан хадны хэмжээг тодорхойлсон бөгөөд өргөн нь 34м, урт нь 32м, өндөр нь 5.5м байсан байна. Мөн уг шүрэн хад полип гэж нэрлэгддэг олон зуун мянган амьд организмаас бүрддэг бөгөөд тус бүр нь өөрийн бие, амтай колони хэлбэрээр ургадаг гэнэ. Түүнчлэн Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх COP29 яриа хэлэлцээтэй зэрэгцэн нээлтээ зарласан аж.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC News