АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Д.Трампыг Цагаан ордонд хүлээн авч уулзан, Америкийн дараагийн засаг захиргаанд шилжүүлэх, гадаад харилцааны талаар ярилцсан талаар BBC агентлаг мэдээлсэн байна.
Энэхүү ууллзалтаар Жо Байден Д.Трамптай АНУ-ын гадаад бодлогын томоохон асуудлууд, тэр дундаа Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар хэлэлцэх бодолтой байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жей Салливан уулзалтын өмнө мэдэгдсэн байна.
Харин "Fox News" мэдээллийн сувагт нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалж, "Д.Трамп удахгүй Украины тусгай төлөөлөгчийг томилох бөгөөд түүний үүрэг нь энхийн хэлэлцээр байх болно" гэжээ. Учир нь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол "24 цагийн дотор Украинтай хийж буй Оросын дайныг зогсооно" гэж амалсан юм.
Эх сурвалж: BBC