Биткоины ханш түүхэндээ анх удаа 93 мянган ам.доллар болж өслөө

Биткоины ханш түүхэндээ анх удаа 93 мянган ам.доллар болж өслөө

АНУ-ын аравдугаар сарын инфляцын мэдээг трейдэрүүд нягталж буй энэ үед лхагва гарагт биткоины ханш түүхэнд анх удаа 93 мянган ам.доллар болж  өссөн аж.

Тодруулбал хамгийн сүүлд уг криптовалютын ханш 1 хувиар өсөж, 91 ам.долларт хүрээд байсан бөгөөд лхагва гарагт 93 469 ам.долларт хүрснээр түүхэн дээд үзүүлэлт дахин шинэчлэгдлээ.  Мөн аравдугаар сард инфляцын түвшин 2.6 хувьд хүрсэн нь шинжээчдийн таамаглалтай нийцэу байгаа аж. Түүнчлэн сонгуулийн дараах эрсдэлтэй активуудын өсөлтөөс ашиг хүртэж буй биткоиныг олон хөрөнгө оруулагч "инфляцыг хөөрөгдөж болзошгүй төсвийн бодлогын эсрэг хамгаалалт" гэж үздэг байна. Тэгвэл хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногийн өсөлтөөс ихээхэн ашиг олсон тул криптовалютын зах зээл дэх үлдсэн биткоинууд бүгд зарагдаад дуусжээ. Улмаар “Coinbase” биржийн хувьцаа 10 хувиар буурч, “MicroStrategy” компанийнх 8 орчим хувиар унажээ. Мөн“Mara Holdings”, “Riot Platforms”, “CleanSpark”, “Iren” зэрэг ихэнх биткоин олборлогчдынх хоёр оронтой тоогоор буурсан байна.