АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трамп Үндэсний тагнуулын газрын дарга асан Жон Рэтклиффийг Америкийн тагнуулын төв газрын даргын албан тушаалд дэвшүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ. Д.Трамп энэ талаар хийсэн мэдэгдэлдээ, "Үндэсний тагнуулын захирал асан Жон Рэтклифф Тагнуулын төв газрын захирлаар ажиллах болсныг мэдэгдэхэд таатай байна. Тэр үргэлж Америкийн ард түмэнд үнэнч, шударга байдлын төлөө тэмцсээр ирсэн” гэж дурджээ. Техас мужаас Бүгд найрамдах намын конгрессмен асан Жон Рэтклифф АНУ-ын Ардчилсан намынхны шүүмжлэлд үргэлж өртөж, Д.Трампыг хамгаалсаар ирсэн нэгэн болох талаар BBC агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC