Өнгөрсөн жил АНУ-ын Батлан хамгаалахын түүхэнд нууц бичиг баримт задруулж, хамгийн том гэмт хэрэг үйлдсэн гэгдэж буй Америкийн армийн үндэсний гвардийн цэрэг асан Жек Тейшейр 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Жек Тейшейр нь АНУ-ын холбоотнуудын газрын зураг, хиймэл дагуулын зураг, тагнуулын мэдээлэл зэрэг маш нууцын зэрэглэлтэй материалуудыг олж авч, улмаар эдгээр баримт бичгүүдийг "Discord" гэх онлайн платформ дээр нийтэлсэн байдаг. Мөн түүний хаалттай бүлгийн гишүүдтэй хуваалцсан баримт бичгийн дунд Украины дайны талаарх нууц мэдээлэл ч байсан гэдэг. Тэгвэл АНУ-ын шүүхээс 15 жилийн Жек Тейшейр шүүх хурлын үеэр уучлалт гуйж, "Бүх хариуцлага, үр дагавар нь зөвхөн түүний мөрөн дээр байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC