АНУ-ын армийн ахмад дайчин, Fox News сувгийн хөтлөгч Пит Хэгсет АНУ-ын дараагийн Батлан хамгаалахын сайд болно гэж тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Д.Трамп мэдэгдсэн байна. Тэрээр, " Пит Хэгсет хатуу ширүүн, ухаалаг нэгэн" хэмээгээд Пит Пентагоныг удирдаж байгаа үед манай арми дахин агуу болж, Америк хэзээ ч ухрахгүй" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Түүний энэхүү томилгоо нь Д.Трампын шинэ засаг захиргааны гол хэсэг бөгөөд дэлхий нийтийн хамгийн их хүлээж буй томилгоо юм гэж BBC агентлаг мэдээлэлдээ дурджээ. Сонирхуулахад, Д.Трамп Уайлес гэх эмэгтэйг өөрийн Цагаан ордны тамгын газрын даргаар томилохоо зарласан бол Хоманы гэх эрийг АНУ-ын хилийг хариуцах даргаар томилохоо мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: BBC